Art

Art

2011-11-27

Хайрын шүлэг

Хүн бүр үндэс угсаа, хэл яриа, соёл, царай зүс, баян чинээлгээсээ үл хамааран хайр дурлалтай нүүр тулан учирдаг билээ. Хайртай болсон гэдгээ түүндээ хэлэх хамгийн хэцүү зүйлсийн нэг байдаг. Та бүхэнд хайртай хүндээ хайраа илчилэхэд бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж  эдгээр хайрын тухай шүлгүүдийг нийтлэлээ. Хайр хамгаас хүчтэй . . .



          Хээр талд эгэл улаан сарнай
          Эхийн сэтгэлд энхрий жаахан охин
          Эр хүний зүрхэнд хайр тээсэн дагина
          Энхрий хонгор сэтгэлдээ хүсэл тээсэн гүнж

Зүрхэнд чинь гал болон асъя
Зүүдэнд чинь сар болон гэрэлтье
Харцанд чинь нар болон гийгүүлье
Хайранд чинь хань болон мөнхөрье 

          Харван одсон ганцхан одны араас
          Хүслээ шивнэн биелэхийг нь хүлээ
          Хайртай болсон ганцхан түүнийгээ
          Хажууд чинь ирж хамт амьдрахыг хүлээ

Нуураа орхидоггүй шувуу гэж байгаасай
Нулимс дуслуулдаггүй тавилан гэж байгаасай
Итгэл алдадгүй залуу гэж байгаасай
Энх мөнхийн хайр гэж байгаасай

           Аниргүйхэн найзлахдаа дотносоно гэж бодсонгүй
           Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй
           Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
           Нээрээ би чамдаа дэндүү дасжээ . . .

Эгэл юм бүхэнд би дуртай 
Энгийн голын урсгалд би дуртай 
Эрдэнийн биш жирийн чулуунд би дуртай 
Элдэв маяггүй чиний төрхөнд би дуртай

          Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
          Зөрүүд зан гаргачихаад аргадуулахсан
          Зөндөө их саначихаад тэврүүлэхсэн
          Зөвхөн чамаар хайрлуулахсан